Шинэчилсэн · 2026-09-20
Үйлчилгээний нөхцөл
KoDu-г ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрч байна. KoDu-г Zulzaga (хувь хүн) эрхэлдэг бөгөөд kodu.live хаягаар үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчилгээ гэж юу вэ
Та санаагаа бичихэд KoDu таны өмнөөс вэбсайт үүсгэж, түүнийг нийтлэх, өөрийн домэйнтэй холбох боломж олгоно.
Сайтыг хиймэл оюун үүсгэдэг тул үр дүн бүрэн төгс байхыг баталгаажуулахгүй. Бизнесийн чухал зорилгоор ашиглахын өмнө агуулгаа өөрөө шалгана уу.
Бүртгэл
Нэвтрэхдээ Google эсвэл GitHub-ийн бүртгэл ашиглана. Бүртгэлийнхээ аюулгүй байдлыг та өөрөө хариуцна.
Нэг хүн олон бүртгэл үүсгэж үнэгүй кредит давхардуулан авахыг хориглоно.
Кредит ба төлбөр
Шинэ хэрэглэгчид үнэгүй кредит нэмэгдэнэ. Нэмэлт кредитийг QPay-ээр худалдаж авна.
Агент ажиллахад кредит зарцуулагдана. Ажил огт гүйцэтгэгдээгүй тохиолдолд зарцуулсан кредит автоматаар буцаагдана; хэсэгчлэн гүйцэтгэсэн ажилд гүйцэтгэсэн хэсгийн кредит тооцогдоно.
Худалдаж авсан кредитийг бэлэн мөнгө болгон буцаахгүй. Техникийн доголдлын улмаас кредит буруу зарцуулагдсан бол холбоо барина уу — шалгаад сэргээнэ.
Үнийн өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ.
Таны агуулга
Таны бичсэн хүсэлт, үүссэн сайт, оруулсан зураг, мэдээлэл нь ТАНЫХ хэвээр. Бид тэдгээрийг зөвхөн үйлчилгээг ажиллуулахад ашиглана.
Оруулсан агуулгынхаа хууль ёсны эрхийг та хариуцна — бусдын зураг, текст, барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй.
Нийтэлсэн сайтаараа дамжуулан бусдаас цуглуулсан мэдээллийнхээ (захиалга, холбоо барих) хариуцлагыг та өөрөө хүлээнэ.
Хориотой хэрэглээ
Хууль бус бараа, үйлчилгээ, залилан, бусдыг доромжлох, хүүхдэд хортой агуулга бүхий сайт үүсгэхийг хориглоно.
Үйлчилгээг автоматаар хэт ачаалах, аюулгүй байдлын хязгаарлалтыг тойрох оролдлогыг хориглоно.
Эдгээрийг зөрчсөн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүй түр болон бүрмөсөн хаах эрхтэй.
Хүртээмж ба хариуцлага
Үйлчилгээг «байгаа байдлаар нь» үзүүлнэ. Тасралтгүй ажиллана гэж баталгаа өгөхгүй — засвар үйлчилгээ, гуравдагч талын доголдол гарч болно.
Үйлчилгээний доголдлоос үүдсэн шууд бус хохирол (олоогүй ашиг, алдагдсан боломж) хариуцахгүй. Хариуцлагын дээд хэмжээ нь тухайн хэрэглэгчийн сүүлийн 3 сард төлсөн дүнгээр хязгаарлагдана.
Дуусгавар болгох
Та хүссэн үедээ бүртгэлээ устгуулж болно. Устгасны дараа сайт, өгөгдөл сэргээгдэхгүй.
Бид үйлчилгээг зогсоох шаардлага гарвал урьдчилан мэдэгдэж, өгөгдлөө татаж авах боломж олгоно.
Хэрэглэх хууль
Эдгээр нөхцөлийг Монгол Улсын хуулиар тайлбарлаж, маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.
Холбоо барих
Асуулт, гомдол, өгөгдлөө устгуулах хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
Facebook